Facebook ::num.edu.mn :: mesc.gov.mn :: Library :: e-mail:: MTA  

Сэдэв
Leaders Club

Илтгэх урлаг, парламентийн мэтгэлзээний "Leaders Club"

Блогууд

Х.Сүглэгмаа /Ph.d доктор профессор/

Оюунболд /Магистрант/

Аялал жуулчлал /Тэнхим/

Лут/Магистр/

Д.Баярсайхан/Түүх/

Баатарцогт /Магистрант/

» Бакалаврын элсэлт

 

МУИС-ИЙН УЛААНБААТАР СУРГУУЛЬ

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛҮҮД

 

 Бакалаврын зэрэг олгох мэргэжил /давхар мэргэших чиглэл/

хугацаа

Элсэлтийн шалгалт өгөх хичээл

Босго оноо

Нэг. Монгол судлал, гадаад хэлний чиглэлээр

 

1

Орчуулга, Япон хэл

4

Англи хэл/Орос хэл

-

2

Орчуулга, Хятад хэл

4

3

Орчуулга, Солонгос хэл

4

4

Утга зохиол судлал, шүүмж

4

Монгол хэл /100%

-

 

5

 

Англи хэл-Сэтгүүл зүй

 

4

Монгол хэл /70%/ Гадаад хэл /30%/

-

Хоёр. Нийгмийн ухааны чиглэлээр

 

1

Түүх-Япон судлал

4

Түүх /70%/

Гадаад хэл /30%/

-

2

Түүх-Хятад судлал

4

3

Түүх-Солонгос  судлал

4

4

Археологи-Япон судлал

4

5

Археологи-Хятад судлал

4

6

Археологи-Солонгос  судлал

4

7

Түүх

4

Түүх /100%/

-

8

Багш, гүн ухааны

4

Нийгэм /70%/ Гадаад хэл /30%/

-

9

Менежмент–Нутгийн удирдлага

4

Математик /70%/  Нийгэм /30%/

-

Гурав. Физик, математикийн чиглэлээр

 

1

Математик программ хангамж

4

Математик /100%/

-

2

Компьютерийн техник хангамж

4

-

3

Физик /радио физик/

4

Физик /100%/

-

4

Одон орон судлал

4

Математик /70%/ Физик /30%/

-

Дөрөв. Хими, биологийн чиглэлээр

 

1

Биологи – Экологи

4

Биологи /70%/ Математик /30%/

-

2

Органик бус хими

4

Хими /70%/ Физик, Биологи /30%/

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суралцах давуу тал:

•Шинжлэх Ухааны Академийн мэргэжлийн судлаач эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, ШУА-ийн хүрээлэнгүүдэд дадлага хийх, ажиллах бүрэн боломжтой
•6 улирал дараалан А үнэлгээтэй сурвал сүүлийн 1 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх,
•Дэлхийд нэр хүндтэй гадаад, дотоодын эрдэмтэдтэй хээрийн шинжилгээний экспедицэд хамтран ажиллах,
•Электрон номын сан, цахим үйлчилгээ, интернэтийн үйлчилгээгээр төлбөргүй үйлчлүүлэх зэрэг сүүлийн үеийн хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах,
•Гадаад хэл, орчуулагч мэргэжлээр сайн суралцаж буй оюутнууд тухайн орны их дээд сургуулиудад 6 сараас 1,5 жилийн оюутан солилцоонд хамрагдах,
•Сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан анги танхим, лабораториудад хичээллэх,
•Цэвэр, эрүүл, тав тухтай орчинд сурч боловсрох,
•Суралцаж байх хугацаандаа олон улсын хамтарсан төсөлд орж ажиллах,
•Төрөөс олгогдох дээд боловсролын санхүүжилт, суралцагчдийн нийгмийн баталгааны хуульд тусгагддаг бүхий л тэтгэлгийг хүртэх боломжтой

 МУИС-ийн Улаанбаатар сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулах хөтөлбөрийн танилцуулга

 

Мэргэжил

Мэргэжлийн тодорхойлолт

Ажиллах гол салбар

1

Математик програм хангамж

Салбар шинжлэх ухааны өмнөх үеийн ололт, түүхийг сайн мэдэж туршлага, арга зүйг нь өөрийн ажилдаа чадамгай ашигладаг байх. Орчин үеийн математик аналитик арга, ассимтот арга, ойролцоо аргуудыг эзэмшиж өөрийн мэргэшсэн салбар ухааны онцлогт тохируулан уян хатан ашигладаг чадвартай болсон байх. Мэргэшсэн салбар, ухааны чиглэлээр хэрэглээний математик загвар зохиодог байх. Сүлжээ зохион байгуулж,  компьютер ашиглаж байгаа хэрэглэгчдэд зориулсан программ бичих чадвартай болсон байх. Төрөл бүрийн хэрэглээний программыг тухайн орчинд зохицуулан зохиох.

ШУА болон их дээд сургууль, төрийн бус байгууллагын дэргэдэх салбар хүрээлэн /имформатик, физик техникийн/ -гүүд, төр захиргааны байгууллагууд, үндэсний статистикийн төв, МИАТ, МҮТВ, МCS, датаком, зэрэг төрийн болон төрийн бус байгууллагад хэрэглээний математик болон программ хангамжийн чиглэлээр ажил эрхлэх боломжтой.

2

Компьютерийн техник  хангамж

Орчин үед мэдээллийн болон компьютерийн техник үсрэнгүй хөгжиж, бүх салбарт хэрэглэгдэх болсон учир энэ мэргэжлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх зорилт тавив.  Компьютерийн техник, Электроникийн, мэргэжлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, их дээд сургуульд багшлах, электроник, компьютерийн техник ашигладаг газруудад инженерийн ажил хийх чадвартай байна. Аливаа юмс үзэгдэл, түүний дотоод гадаад мөн чанар, хоорондын харилцан холбоо шүтэлцээ зэргийг үнэн зөв танин мэдэж, зохих түвшингийн үнэлгээ дүгнэлтийг хийж чаддаг болсон байх. Уг чиглэлээр судалгаа хийж, асуудал дэвшүүлэн тавих, маргаан хэлэлцүүлэг хийх зэргээр ерөнхийгөөс тусгай руу чиглэсэн маягаар өөрийн мэргэжлийн дагуу шинжлэх ухааны  үндэслэлтэй, үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байх. - Компьютерийн техник, Электроникийн мэргэжлээр загварчлах програм хангамж ашиглаж  зохион бүтээх, лекц унших,  эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх, тодорхой асуудал дээр өөрийн санал дүгнэлтийг гаргаж чаддаг байх

Орчин үед мэдээллийн болон компьютерийн техник үсрэнгүй хөгжиж, бүх салбарт хэрэглэгдэх болсон учир энэ мэргэжлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх нь эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, их дээд сургуульд багшлах, электроник, компьютерийн техник ашигладаг газруудад инженерийн ажил хийх чадвартай байх учраас ажлын байр хангалттай.

3

Хими (Органик бус хими)

органик бус химийн онолд тулгуурлан байгалийн органик бус бодис, тэдгээрийн нэгдлийн тухай ойлголтыг химийн элементүүдтэй холбож, ашигт малтмал, эрдэс чулуулгын физик-химийн чанаруудтай танилцаж, байгалийн хүдэр чулуулагаас төрөл бүрийн түүхий эд олборлох, технологийг үзнэ. Үүнд: эрдэс түүхий эдийг боловсруулах, ашиглах уламжлалт ба орчин үеийн технологуудыг эрдэсийн нанотехнологи  боловсруулах болон практикт хэрэглэх арга зүйг  аналитик судалгаатай холбож дадлагажина.

Уул уурхайн төрөл бүрийн салбарт, эрдэс түүхий эдийн шинжилгээний лабораториуд, ГТС, ГОК, химийн лаборатори, ус , эрдэм шинжилгээний судалгааны лабораториуд, физик, хими, геологийн хүрээлэнгийн органик бус бодисийн судалгааны лаборатори гэх мэт

4

Одон орон судлал

Нарны физикийн судалгаа, астрометрийн судалгаа, газар хөдлөлийн судалгаа, сейсмологийн чиглэлээр газар хөдлөлтийн голомт үүсэх физик шинж чанар, газар хөдлөлийн хагарлын хэмжээ үүсэн хүч хугацааг тогтоож геодинамикийн процесстой уялдах шүтэлцээг тогтоох дадал олох. Монголын газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг орчин үеийн электрон багаж төхөөрөмжөөр тоноглох, газар хөдлөлт судлах мэдээлийн санг өргөжүүлэх, газар хөдлөлийн зүй тогтлыг нарийвчлах, сейсмик долгионы тархалтаар гүний тогтоцыг загварчлах арго зүйг боловсруулах улмаар Байгаль болон төв Азийн геодинамикийн процесстой холбох сейсмолог, сейсмогеолог, инженер сейсмологийн олон талт судалгааг хийх.

ШУА-ийн хүрээлэнгүүд, судалгааны лабораториудад,  цаг уур, байгалийн ухааны багш, уул уурхайн лаборатори гэх мэт

5

Биологи (экологи)

Экологи нь хүрээлэн байгаа орчныг танин мэдэх, тэдгээрийн хувьсал өөрчлөлтийг илрүүлж, зохистой хэм хэмжээнд байлгах асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа эрин үеийн экологийн өөрчлөлтийг нарийвчлан судалснаар байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, унаган төрхөөр нь байлгахад чухал юм.

Экологийн судалгааны салбараар төгссөн хүн бүр биологийн шинжлэх ухааны бүх салбарт ажиллах бүрэн боломжтой. Тухайлбал амьтан, ургамал, агаар мандал, хөрс, усны, цаг уур гэх мэт.

6

Менежмент – Төрийн захиргаа

(Нутгийн удирдлага)

“Менежмент – Төрийн захиргаа” мэргэжлийг эзэмшсэнээр төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн төрийн албан хаагч болно. Энэхүү мэргэжил нь  төрийн удирдлагын мэргэжлийн хүрээнд нутгийн удирдлагаар гүнзгийрэн мэргэшдэг онцлогтой. Төрийн албан хаагчдын дийлэнх нь нутгийн захиргааны байгууллагад ажилладаг учраас төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдах боломжтой.

Баг, хорооны зохион байгууллагч, мэргэжилтэн, - Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, - Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, - Хурлын тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, - Бүх шатны Засаг дарга, - Засаг даргын Тамгын газрын дарга, түшмэл, - Төрийн алба болон бизнесийн байгууллагын захиргааны алба гэх мэт

7

Археологи

( Археологи -Япон судлал;  Археологи -Хятад судлал;  Археологи -Солонгос судлал)

Сургалтын хувьд археологийн мэргэжлийн хичээл болон хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн Хятад, Япон, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр давхар суралцдаг болно. Дээрхи хэлний хичээлийг тухайн орны зочин багш нар урилгаар ирж заадаг нь оюутнуудад хэл сурахад дөхөм болдог. Энэ нь бусад Археологийн чиглэлээр суралцдаг мэргэжлийн ангиудаас давуу тал юм. Археологийн тэнхимийн оюутнууд суралцах хугацаандаа ШУА-ийн Түүхийн болон Археологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Монгол-Франц, Монгол-Америк, Монгол-Турк, Монгол-Герман, Монгол-Солонгос, Монгол-Казакстан, Монгол-Белги, Монгол-Оросын зэрэг олон улсын хамтарсан болон дотоодын археологийн хээрийн шинжилгээний ангиудад идэвхитэй оролцон ажиллаж, хичээлийн танхимд үзэж мэдсэн зүйлээ амьдрал практикт хэрэгжүүлэн бататгаж байдаг. Мөн Улаанбаатар сургуулийн захиргаа Археологийн тэнхимийн үйл ажиллагааг аж ахуй, удирдлагын талаар туслан дэмжиж, археологийн хээрийн шинжилгээний бие даасан үйлдвэрлэлийн дадлага, хээрийн шинжилгээний экспидиц зохион байгуулах нөхцлөөр хангаж байдаг.

ШУА-ийн түүхийн хүрээлэн, Үндэсний түүхийн музей, Цэргийн музей болон бусад музейнүүд, Үндэсний архивын газар болон түүний салбар архивууд,ЕБСургуулиуд болон их дээд сургуулиуд зэрэг сургалт судалгаа шинжилгээний байгууллагуудаас гадна өөрийн эзэмшсэн гадаад хэлний чиглэлийн байгууллагуудад ажиллах боломжтой. орчуулгын болон аялал жуулчлалын компани, Хятад хэлний бүх шатны сургалтын байгууллага, телевиз радиогийн орчуулгын алба, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн яам тамгын газруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын яамдад ажиллах бүрэн боломжтой.

   

8

Түүх (Түүх-Япон судлал; Түүх-Хятад судлал; Түүх-Солонгос судлал)

МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүхийн тэнхимд бэлдэж буй Түүх-Солонгос судлал, Түүх-Япон судлал, Түүх-Хятад судлалын мэргэжил нь Монголын түүхэнд холбогдох солонгос хэл дээрх сурвалжуудыг харьцуулан үзэж судалгаа хийх дорно дахины хэлтэй судлаачидын хэрэгцээ шаардлагад тулгуурлан бий болсон ба  монголын түүхэнд холбогдох дорно дахины улсуудын хэл дээр байгаа сурвалж материалуудыг түүхэн цаг үетэй харьцуулан үзэж түүхийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, онолын зохих түвшинд судалгааны ажил хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна. Тус мэргэжлийн онцлог нь дан ганц түүхч мэргэжлээс гадна судалгаа шинжилгээний ажлын түвшинд болон өдөр тутмын амьдралд хэрэглэж чадахуйц Солонгос хэлтэй судлаач бэлтгэх юм.  Мөн үүний зэрэгцээ дэлхий дахины хэл болсон Англи хэлийг 3 жил үзэж судлахын зэрэгцээ түүхч-архивч, түүхч-музей судлаач, зэрэг түүхийн бусад салбар чиглэлүүдээр мэргэших боломжтой.      

ШУА-ийн түүхийн хүрээлэн, Үндэсний түүхийн музей, Цэргийн музей болон бусад музейнүүд, Үндэсний архивын газар болон түүний салбар архивууд,ЕБСургуулиуд болон их дээд сургуулиуд зэрэг сургалт судалгаа шинжилгээний байгууллагуудаас гадна өөрийн эзэмшсэн гадаад хэлний чиглэлийн байгууллагуудад ажиллах боломжтой. орчуулгын болон аялал жуулчлалын компани, Хятад хэлний бүх шатны сургалтын байгууллага, телевиз радиогийн орчуулгын алба, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн яам тамгын газруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын яамдад ажиллах бүрэн боломжтой.

   

9

Утга зохиол судлал шүүмж

Тэнхимийн багш нар тухайн хөтөлбөрөөр суралцагчийн сонирхол, хүслийг харгалзан илүүтэй гүнзгийрүүлэн сургах цаашилбал тухайн салбар шинжлэх ухааны нарийн мэдлэг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, удирдан чиглүүлж эрдэм шинжилгээний хурал семинарт илтгэл хэлэлцүүлэх, судалгаа шинжилгээний анхан шатны дадал чадвар эзэмшүүлэх, дадлага удирдан ажиллах, дипломын ажил удирдан бичүүлэх зэргээр нарийн мэргэшил эзэмшин цаашид шинжлэх ухааны салбарт ажиллах анхан шатны удирдамж, чиглэл болгодог онцлогтой.

хамтын ажиллагаатай байгууллагууд болох ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол улсын үндэсний номын сан, Телевиз радио, сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгуулагууд, бусад боловсролын бүх шатны байгууллагуудад

10

Англи хэл-Сэтгүүл зүй

Монгол улсын сэтгүүл зүйн салбарын гадаад хэлтэй анхдагч мэргэжил гэж хэлж болно. Тус мэргэжлийг эзэмшсэнээр хэвлэлийн болон радио телевизийн салбарын хосолсон удирдлага, чадвар дадал олгохоос гадна практик чадварыг түлхүү олгоно.

хэвлэл мэдээллийн байгууллага, радио телевиз, бүх шатны байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, орчуулагч

11

Орчуулга, гадаад хэл (Япон хэл; Хятад хэл; Солонгос хэл)

Солонгос хэлний ангийн оюутан 4 жилийн турш мэргэжлийн солонгос хэлний хичээлүүдийг үзэж судлах бөгөөд солонгос хэлний  мэдлэг эзэмшиж, улмаар солонгос хэлний хэл зүйн дүрэм, унших сонсох зохион бичих дадалуудыг шат дарааллаар нь энгийнээс гүнзгий рүү өсөх замаар эзэмшинэ. 2-4-р ангидаа БНСУ-ийн Сүнь Чонь Хён их сургуульд хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой.Тус мэргэжлээр элсэгчид нь япон хэлний N2 төвшний мэдлэгтэй, япон хэлээр ярих, өөрийн санал бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцах, унших бичиг чадварыг бүрэн эзэмшсэн 2500 орчим ханзны мэдлэгтэй мэргэжлийн ном зохиол судалгаа шинжилгээний бүтээлдээ япон хэлний эх хэрэглэгдэхүүнээс ашиглах бүрэн дүүрэн боломжтой боловсон хүчин болон бэлтгэгдэн гарна.Тус мэргэжлээр элсэгчид нь хятад хэлний HSK  төвшний  мэдлэгтэй хятад хэлээр ярих, өөрийн санал бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцах, унших бичиг чадварыг бүрэн эзэмшсэн 5000 орчим ханзны мэдлэгтэй мэргэжлийн ном зохиол судалгаа шинжилгээний бүтээлдээ хятад хэлний эх хэрэглэгдэхүүнээс ашиглах бүрэн дүүрэн боломжтой боловсон хүчин болон бэлтгэгдэн гарна. Мөн 2-р курсээсээ БНХАУ-ын хамтын ажиллагаатай Их, дээд сургуулиудад  6-1 жил хүртэл хугацаатай суралцах бүрэн боломжтой.

Солонгос хэлний сургалттай бүх шатны сургалтын байгууллага. - Солонгос хөрөнгө оруулалттай компани. - аялал жуулалд орчуулагч, Музейн тайлбарлагч,япон хэлний бүх шатны сургалтын байгууллага, ШУА-д Солонгос судлалын эрдэм шинжилгээний ажилтан гэх мэт,  телевиз радиогийн орчуулгын алба, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн яам тамгын газруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын яамдад ажиллах бүрэн боломжтой.

12

Багш,Гүн ухааны

Тус мэргэжлээр элсэгчид нь улс төр судлаач, гүн ухаан буюу философийн ухааныг нарийн мэргэжлийн түвшинд судлаж, локиг сэтгэхүйг хөгжүүлэх мөн түүнчлэн нийгмийн ухааныг давхар судлах онцлогтой.

ЕБС, Их дээд сургуулиудад багш, ШУА-ийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан, төрийн захиргааны байгууллагууд, гэх мэт

13

Физик /Радио физик/

Орчин үед холбоо харилцааны техник үсрэнгүй хөгжиж, радио физикийн талаас нь судлах, хяналт тавих зайлшгүй шаардлага хурцаар тавигдаж байгааг харгалзан энэ мэргэжлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх зорилт тавив. Физик, Электроник, Компьютерийн техникийн мэргэжлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, их дээд сургуульд багшлах, электроник, компьютерийн техник ашигладаг газруудад инженерийн ажил хийх чадвартай байна

Орчин үед холбоо харилцааны техник үсрэнгүй хөгжиж, радио физикийн талаас нь судлах, хяналт тавих зайлшгүй шаардлага хурцаар тавигдаж байгаа юм.  Иймд энэ олон нэвтрүүлэх станцуудын  хүн ам болон байгаль орчинд нөлөөлөхийг  физик аргаар судлаж үнэлж дүгнэх чадвартай мэргэжилтэн аль ч байгууллагат байх шаардлагатай юм.

Тус сургуулийн элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр  www.burtgel.num.edu.mn хаягаар орж бүртгүүлнэ. Мөн сургуулийн байрны 99 тоот өрөөнөөс ирж лавлагаа авна уу.     

 Манай хаяг

УБ хот Баянзүрх дүүрэг 5-р хороо /кино үйлдвэрийн баруун хойно/

Шуудангийн хайрцаг – 167, 51-р салбар

Факс: 976-11-458327

Утас: 50157253, 11-456360, 11-458327, 11-457049

Е-mail: www.ubstate-univ.mn

 

  Элсэлтын журам

 

 

» World Time
Сурталчилгаа

Mozilla FireFox

Та манай сайтыг Mozilla FireFox Web browser-оор үзвэл хурд, үзэмжийн хувьд нэг л өөр. Та зурган дээр дараад татаад аваарай.

Вебийн статистик
1. 54.90.153.141  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 1
Зочин: 1
Гишүүн: 0